КОМПАНИЙН ТУХАЙ

АНУН ХХК нь 1997 онд бизнесийн гараагаа тавилгын импорт, худалдаагаар эхэлж байсан ба 20 жилийн туршид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тэлсээр байна. Бид орчин үеийн шинэлэг шийдэлтэй, ерөнхий язгуур чиг хандлагыг төгс илэрхийлсэн албан тасалгааны тавилгуудыг цагийн зүүтэй уралдан Монголдоо нэвтрүүлэх зорилгтойгоор ажиллаж байна. Бид хүний ая тухтай ажилж амьдрах боломжийг бүрдүүлсэн албан тасалгааны болон гэр ахуйн тавилгуудыг дотоодын зах зээлд тогтмол нийлүүлж таны сэтгэл түвшин, итгэл дүүрэн ажиллаж амьдрах хором бүрийг бэлэглэнэ.

Анун компани нь мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгөхийн зэрэгцээ тавилга байршуулалтыг 3 хэмжээст болон план зургаар зурж харуулах, борлуулалтын дараах тавилгын баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэлээр тогтмол хангах зэрэг тавилга нийлүүлэх үйлчилгээг төгс төгөлдөр хийж гүйцэтгэнэ. Бид байгуулагдсан цагаасаа хойш Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нийтдээ 8000 гаруй харилцагчтай болж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж хамтран ажиллаж байгаадаа сэтгэл нэн таатай байна.Манай компанид мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлагатай 50 гаруй залуус уран гарын увидас, оюун ухаан, мэдлэг чадвараа сорин итгэл дүүрэн нэгэн зорилготой ажилладаг юм.

Манай компани нь Аливаа байгууллага өргөжин тэлж, ажлын байр нэмэгдэхэд оффисын талбайгаа томруулахгүйгээр боломжит орон зайдаа тохируулж, шинээр нэмэгдсэн ажилчдыг багтаах боломжийг танд шийдэж өгөх ба энэ нь тухайн байгууллагын зардлыг урт хугацаанд хэмнэх чухал алхам болдог. Бид удирдах ажилтан, менежер, оффисын ажилтан зэрэг бүх шатны ажилчдад зориулсан албан тасалгааны тавилгуудыг санал болгодог. Манай компани аж ахуй нэгжийн албан тасалгааны тавилгаас гадна соёл урлаг, банк санхүү, төрийн болон бүх шатны боловсролын байгуулагуудын ажлын онцлогт тохирсон тавилгын шийдлийг санал болгодог. АНУН ХХК-ийн мэргэшсэн байгууллага хариуцсан менежер, интерьер дизайнерууд харилцагчидтай биечлэн уулзаж, шаардлагатай танилцуулга мэдээллийг хүргэхээс гадна тухайн албан тасалгааны шийдэлд тохирсон интерьер дизайны мэргэжлийн зөвлөгөөг өгч хамтран ажиллаж байна.